2007-11-15

ТЭНГЭРЛИГ ОРШИХУЙ~

Тэнгэрийн өнгө дээрээс буулаа
Цээж дүүртэл амьсгалж,сэтгэл нялхарлаа
Тэнгисийн их ус цалгих шиг болж
Тэнгэрийн өнгө сэтгэлийг минь будлаа
Сэмэрсэн ч бай,сэргэсэн ч бай
Сэтгэл минь тэр чигээрээ тэнгэрлиг оршном
Тэнгэрлиг байна,сэтгэл мину
Хөх огторгуйд тэнгэрлиг гэгээ гэрэлтэж
Хүний цээжний гүнд тэнгэрлиг сэтгэл оршном
Ижийн минь энгэрээс тэнгэрлиг хайр урсаж
Тэнгэрлиг оршном,би
Хөх чононоос илүү хийморьтой байж
Тэнгэрлиг жавхаанд би шунаж амьдарнам
Тэнгэрлиг байна,сэтгэл мину.
2006-05-14

1 comment:

Төрболд said...

Эдгээр шүлэгнүүд таны тэрлэсэн шүлэгнүүд үү? Надад их таалагдлаа. Блог андууд болцгооё.