2008-11-05

Сармагчин гахай хоёр/ёгт зохиомж/

Сармагчин гахай хоёр зам зуур тааралдаж ийн ярилцаж гэнэ.
Сармагчин гахайг харангуутаа инээж урд хойно нь орж харайгаад чи яахлаараа дандаа гэм хийчихсэн юм шиг газар шагайж шиншилж явдаг юм бэ? гэж их ёжтойн аргагүй хэлэв гэнэ.
Гахай,чи харин өөрөө яахлаараа юм болгоныг сонирхож хэнхэг царайлж явдаг юм бэ? гэж сөргүүлэн асуухад,Сармагчин xэсэг инээснээ би хүн болох шинжиндээ явж байна,харин чи гэхэд Гахай санаа алдан хэсэг дуугүй байснаа ингэж ярив гэнэ.
Би урд нь хүн байсан юмаа,одоо харин ийм л төрхтэй болоод явж байна.Тэгээд л би ийм болсондоо гутраад газар шагайж явдаг болсон юмаа.Бүх юмтай сайхан хүн явлаа,эд хогшилоор баян явлаа гэж гэнэ.
Сармагчин,тэгээд чи яагаад хүн биш болсон юм бэ? гэж асуужээ.
Гахай,хүн бол хүнээрээ л байх ёстой тэрнээс биш эд зүйлсийн боол байх ёсгүй.Хүн байх их утга учиртайг одоо л өнгөрсөн хойно нь ойлгож явна даа.Хүн бол байгалийн бүтээгдэхүүн учир өвсөн тэжээлтэн байх ёстой байтал буруу ухамсарын гайгаар амьтадын мах зооглосноор хар буруу хүчийг өөртөө шингээж буруу хөгжилийн замналаар шуудран орсноор шунал тачаалын гай ихсэж нигүүлсэнгүй сэтгэл,хайрын их ундрага сэтгэлийн их галаа гээснээс ийнхүү би гахай биенд шингэсэн юм.Хүнд оюун ухаан тэнгэр мэт хэрэгтэй ч сэтгэл газар мэт түшиг тулгууртайг мартсаны үйл лайгаар ийм боловоо гэж гэнэ.
Сармагчин,аан тэгвэл чиний маргааш дуусаж байгаа юм байна,миний маргаашууд зөндөө байна гээд гахайг харж байснаа чамд хүнээс үлдсэн зүйл гэвэл наад гүзээ чинь байна даа гэж хэлчихээд хөгтэйн аргагүй инээсээр яваад өгч гэнэ.
Сармагчингаас гахай руу хувирах хувиралт хичнээн болохыг бүү мэд дээ.

2008-11-05

3 comments:

Болорхон said...
This comment has been removed by the author.
Болорхон said...

Орчлонгоор дүүрэн гахайнууд тэдний дунд би ч явж л харагдах... гэтэл бүгдээрээ л өөрийнхөө үнэнийг харахгүй "би л лав биш... би хүн, би хүн, чи гахай" гээд л зүтгэцгээх юм. Яаж бусдыг биш өөрийгөө хардаг болгох вэ?

oyunaa said...

Ene sarmagchin lugaa adil urd ni iim zovlon zuduur huleej bgaa shuu gedgiig medseer bj surgamj avahgui bayarlaad l yavj bna daa bid...