2008-02-25

***



Зүрх буруугүй хайр гэж байдаг болохоор
Зүүдэн учирал шиг бүсгүй чамайгаа ингэж бодлоо

Хэрвээ чи цэцэгхэн байсан бол
Хонхорцог дотор чинь зөгий болон шигдээд
Өдөр хоногыг мартаж дурлалд мансуурах байлаа

Хэрвээ чи усны шувуу байсан бол
Мэлтэлзэн инээмсэглэх нуурын мандал болоод
Давалгаагаараа бүүвэйлж зунжингаа эрхлүүлэх байлаа

Хэрвээ чи гариг байсан бол
Дагуул болон эргэлдэх жижигхэн ертөнц болоод
Мөнхөд,мөнхөд дурлалцах байлаа.
Зүрх буруугүй хайр гэж байдаг шүү,бүсгүй минь!

2008-02-25

3 comments:

oyunaa said...

Zurh buruugui hairaa gej...
Setgel buruugui hair gej bdag shuu zaluu mini
Semersen daavuu shig setgeliin mini
Shirheg utas ni ch bolov chinii toloo shanalah ued
Shirteed harsan harts chine uchig zangidah shig sanagdah
Setgel buruugui hair gej bdag uym shuu zaluu mine...

Болорхон said...
This comment has been removed by the author.
Болорхон said...

Яасан гоё шүлэг вэ?

Нүд буруугүй дурлал гэж байдаг болохоор
Нүцгэн биеэ чамд л тэврүүлмээр хүсэл надад байдаг
Нүүдлийн шувуу шиг нуур дамжин үдэлдэг болохоор
Нүгэл нөмрөөгүй ариухан сэтгэл чамд даанч алга даа

Харц буруугүй хайр гэж байдаг болохоор
Харьтыг чинь дэрлээд эрхлэх хүсэл надад байдаг
Хавартаа надад ирээд намартаа өрөөлд буцдаг болохоор
Хайрын үнэнчхэн сэтгэл чамд даанч алга даа

/хи хи хи айхтар авч давхидаг морь шиг Оюунааг дагаад хадуурсан чинь таны блогт онцгүй юм биччив үү дээ/