2007-12-24

***

Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.
Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд
Алсыг зорихдоо жижигхэн завь хөлөглөн
Залуур нь болж явахад
Урам хайрласан хүчээр cэлүүр нь болж явсан
Чиний итгэл бидний итгэл байсан
Алдаж онох хорвоогийн гүн далайн ёроол руу
Аз жаргалыг хайн шумбан ороход
Сувдаан бусдаас харамласан хясаа мэт
Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.

2007-12

4 comments:

Tsoomii said...

Iim saihan hair gej baidag bol ter suvdaa olchihood aldahgui gej zurhendee hadgalval saihaan... .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Дүүгийн блогийг шүлгийн буландаа татчихсан шүү. Чи гоё шүлэгтэй

Arsun said...

Ih taalagdaw.

Misty said...

Гоё шүлгүүдтэй юмаа :)