
Асар үнэтэй ганц хоромд
Ахин мэндэлсэн нахианууд
Агшин зуурт хэн нэгнийг
Догдлуулдагаа мэддэг ч
Гомдсон ганц навч
Агаарт гулсан унахдаа
Сайхан цэцэрлэгийн гудамжнаа
Цагаан цээжтэй бүсгүйг
Догдлуулахаа яахин мэдэх билээ.
2010-01-04
Би... Дотоод сэтгэл минь галтай байвал Гадаад ертөнц маань гэрэлтэйд итгэдэг.
1 comment:
Санаа алдмаар...
Сайхан шүлэг байна, :)
Post a Comment