2008-08-31

Үнэн ба худалын тохиол/бясалгал/



Үнэн байгаа учираас худал байгаа юм.
Худал байгаа тул үнэн бас оршиж байгаа юм.
Ухаант хүмүүс үнэн амьдарвал зөв амьдарч байгаа билээ.
Цагаан хар хоёр өнгө цагаан хар хоёр өнгө байна.
Гэтэл цагаан нь дотроо бас хар өнгө ч байна,цагаан өнгө ч байна.
Харин хар өнгө нь бас дотроо цагаан өнгө ч байгаа хар өнгө ч байгаа.
Тэгэхээр зөв амьдарч байгаа хүн үнэн амьдарч байна гэсэн үг биш.
Үнэн дотроо худалыг ч агуулна үнэнг ч агуулна.
Худал дотроо үнэнг ч агуулна худалыг ч агуулна.
Үнэн худал болдог худал үнэн болдог цаг мөчүүд тохиолддог.
Иймэрхүү тохиолууд амьдралд нэлээн тохиолддог.
Үүнийг бид ажиглладаг билүү.

2008-08-31

2008-08-16

***

Чиний зүрхний гуниг
Өнөөг хүртэл
Өнө цээжний гүнд
Арилаагүй хэвээрээ...
Намрын гуниг
Навчиндаа байдаг шиг
Зүрх минь
Гуниглаастай хэвээрээ...

2008-08-16

2008-08-14

Би хаашаа ч явахгүй





      Би хаашаа ч явахгүй

      Хүмүүсээ та нар
      Хаашаа яарна вэ?
      Би хаашаа явах вэ?
      Хайр хэнзрэх
      Хорвоод
      Нэг нь нэгнийгээ
      Барж идэх тавцан руу юу?
      Үгүй ээ,үгүй хүмүүсээ
      Навчис гандах мэт
      Сэтгэл минь гундаж
      Газартаа л дурлаж байна
      Зүрх минь
      Навч мэт
      Газар дээр хөглөрмөөр байна.
      Би хаашаа ч явахгүй
      Эндээ л зогсож байя!

      Хүмүүсээ та нар
      Юугаан хайж байна бэ?
      Надаа хайх зүйл алга даа
      Далайн ёроол дохь
      Догшин загас
      Жараахайгаа барьж идэх
      Дүр зураг руу юу?
      Үгүй ээ үгүй хүмүүсээ
      Ганцаараа
      Зөрөг жим дээр ургасан
      Өнчин цэцэг шиг
      Тэнгэр ширтмээр байна
      Сэтгэл минь
      Цэцэг мэт
      Хөрсөн дээр өндиймөөр байна
      Би хаашаа ч явахгүй
      Эндээ л зогсож байя!

      2008-08-14

    2008-08-10

    Чиний гэгээн гуниг

    Чиний гэгээхэн гуниг

    Одод нойрссон шөнөөр ертөнц ертөнцдөө дурлах шиг
    Охин байсан чиний сэтгэл миний цээжинд үлдэж
    Од одондоо харваxaд зурвасхан гэрэлт жимийг үлдээсэн
    Чиний гэгээхэн гуниг миний зүрхэнд байна.

    Шөнө болоход дэлбээгээ хумиад үнэрээ нуух цэцэг шиг
    Шүлэг болдог чиний сэтгэл миний цээжинд хургаж
    Цоморлигоо дэлгэж өглөөг авчирахдаа шүүдэрээр уйлагнасан
    Чиний гэгээхэн гуниг миний зүрхэнд байна.
    2007-12