2008-06-26

Hoa Sua


Вьетнам зураач Ngyun Thi Bach Lan-ны "Hoa Sua" бүтээл /Oil on canvas/

2 comments:

Болорхон said...

Төрсөн өдрийн мэнд хүргье. Танд энэ хэдэн мөрийг зориулья.

---Өөр ертөнцийн хүн---

Өөдөөс минь гунигтай ширтэх
Өөр ертөнцийн хүнтэй ярилцаж хонолоо
Өрөвдмөөр ч юм шиг үгийг нь сонслоо
Өдөр биш шөнө л байдаг гэнэ тэр ертөнцөд нь

Харанхуйд бэдчиж бусад нь чимээгүй амьдардаг гэнэ
Харин тэр гунигт хүн нарыг л хайж явдаг гэнэ
Хязгаар эцэсгүй урт аянд хэсүүчилсэн ч
Хайсан эрэл нь үнэнд биш үлгэр домогт л байдаг гэнэм

"... Харц чинь яг л цог шиг юм
Хайж яваа нар минь юм биш байгаа... " гунигтай инээмсэглэсээр
Харь ертөнцийн хүн явахаар бослоо
Хачин их ганцаардал дунд үлдмээргүй байнаа би

Хүлээгээч өөр ертөнцийн ... биш ээ, шөнийн зочоон!
Хамт явья аа, тэр домгийн нарыг хамт үзье!
Хаанаас ч олдохгүй бол хоёулаа яахав гэж үү?
Хамаагүй ээ, харц минь гэрэлтэй шүү дээ ... яг л тэр нар шиг чинь...

БумЭрдэнэ said...

эрхэмсэг бөгөөд цаанаа нэг ялдамхан