2008-05-04

Тэндээс чи!




Тэндээс чи!

Үүнээс илүү амьдрал байхгүй мэт санагдвал
Үнэнч явсан өөрийнхөө сэтгэлийг далай гэж төсөөлөөрэй!
Тэнд чиний өнгөрсөн бүхнийг бүтээлцсэн нөхөдүүд чинь бий
Тэнд баярт дурсамжууд чинь нар болон мандсан байгаа
Тэндээс чи! цөхөрсөн сэтгэлээ бадарсан итгэл болохыг харна
Тэндээс чи! алдаж оносон бүхнээ эргэн цэгнэх цаг буйг мэдэрнэ
Сэтгэл рүүгээ өнгийж хар!тэнд чиний гэсэн бүхэн чинь байгаа.

Үүнээс цааш амьдрал байхгүй мэт санагдвал
Үхэлд бэлдсэн бие сэтгэлээ тэнгэр гэж төсөөлөөрэй!
Тэнд чиний болох болохгүй бүхнийг чинь хүлээж байгаа
Тэнд чиний гашуунаас шүүсэн амт болгон бал болсон байгаа
Тэндээс чи! итгэлийн чинь дөлөнд гэссэн ирээдүйгээ олно
Тэндээс чи! амьдралынхаа зургыг өөрөө зурснаа харах болно
Сэтгэл рүүгээ өнгийж хар!тэнд чиний гэсэн бүхэн чинь байгаа.

2008-05-04


No comments: