2008-01-18

Эх оронд минь!

Эх оронд минь!яг одоо

Зам дээр ургасан цэцэг шиг
Нөмөр нөөлөггүй
Ганцаардал үүрлэсэн байна
Эх оронд минь!

Улаан нүдлэсэн харийн ангуучдаас
Ухуулж онгичуулсан
Байгаль эхийн хэвлий үлдэж байна
Эх оронд минь!

Бууны хараанд онилогдсон ан шиг
Аврал энэрэлгүй
Аюул нүүрлэсэн байна
Эх оронд минь!

Ногоон цаасаар инээсэн харь хүний инээд
Эрээ цээргүй
Эх соёл,үндэс язгуурыг цавтуулж байна
Эх оронд минь!

Гал шиг дүрэлзэж чаддаг ард түмэнг минь
Басамжлал дээрэнгүйгээр
Гэр дотор нь доромжлож байна
Эх оронд минь!

Эцэгийн минь өвлөн үлдээсэн
Элэнц хуланцын минь газар шороог
Эрлэгийн нүдээрээ бузарлаж байна
Эх оронд минь!

Тиймээс
Эх оронд минь яг одоо
Эрэлхэг хөвгүүдийн минь
Ирлэгдсэн зүрх зориг хэрэгтэй!

Эх оронд минь яг одоо
Хөх үжин бүсгүйчүүдийн минь
Үнэнч зүрх сэтгэл хэрэгтэй!

2008-01-18

6 comments:

Арсун said...

Буугаад мордсонд баярлалаа. Их сайхан шvлгvvдтэй юм байна.
Эгэл биедээ эзэн байя
Эх орондоо эзэн байя
Эргэх дэлхийдээ эзэн байя
Буй биеэ цайз мэт хамгаалъя
Монгол орноо баатрын ёсоор хамгаалъя
Уул усаа бирд мэт харамлъя

БумЭрдэнэ said...

Энэ ч харин үнэн шүү. Гэхдээ Өлзий одоо их олон хүн монгол руугаа буцаж байгаа. Миний мэдэх олон дуулсан олон хүн буцаж байгаа. Нэг үеээ бодвол монгол руу буцаж байгаа хүн сонин биш болсон гэхүү дээ. Ер нь сайн цагийн эхлэл ойртож байгаа. Шүлгээ тэрлэж, номоо гаргаж Уран бүтээлийн онгодтой байгаарай. Хэзээ нэг цагт хаа нэг газар "энэ нөгөө Өлзий байна шүү дээ" гэх өдөр ирэх байгаа

Té la mà Maria - Reus said...

very good blog, congratulations
regard from Catalonia Spain
thank you

Tsolmon said...

urtaar sanaa aldav ...

болорхон said...

Хөөх таны эх орныг испани хэл дээр орчуулж уншсан байна шдээ. лаг юм аа. Амжилт хүсъе.

ZAYA said...

Ухаарал өгүүлсэн гоё шүлэгтэй юм байнаа.
Өчүүхэн ч гэсэн үнэн сэтгэл байвал юм аажмаар сайн сайхан болноо.